СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-05-01

Хувийн хэвшлийнхэн өнөөдөр цахим тайван жагсаал хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр зохицуулж ирсэн. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шоок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, гуравдугаар сарын байдлаар 46000 хүн нэмж ажилгүй болоод байна.

Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй болоод байна. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна.

Иймд тавдугаар сарын 1-ийг .

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа

2020 оны тавдугаарын сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд уриалж байна.

Цахим жагсаал дэмжигчдийн анхааралд:

  1. . Жишиг видеог энэ холбоосоор орж үзнэ үү. 
  2. Хүн бүр, компани болгон Танхимаас бэлтгэсэн “Бизнес тэг зогсвол яах вэ” видеог цахим сувгууддаа байрлуулах.
  3. Уриа лоозон барьж зургаа авахуулах. Уриа үгс: “Ажилтайгаа үлдмээр байна”, “Эдийн засгийг авраач” “Коронавирусийн хөлд бизнесүүд сөхөрлөө” гэх мэт ямар ч байсан болно. Өөрсдийн онцлогоо тусгасан байх. Мөн Facebook болон Instagram стори, Пост хийж илүү олон хүнд хүргэх. Дараах холбоосоор постер зураг татна уу.
  4. Бүх мэдээлэл, постоо өөрсдийн пэйждээ оруулж бүүстлэх, #SaveJobs #АжилтайИргэд хаштаг хэрэглэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.