Д.Трампыг дахин ялуулахгүйн тулд Хятад бүгдийг хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялуулахгүйн тулд БНХАУ юу ч хийж чадна хэмээн мэдэгджээ. Тэрээр коронавируст цар тахлын тархалтад Бээжинг буруутгасаар байгаа юм.

Трампын Reuters агентлагт өгсөн ярилцлагаар АНУ коронавирусийн халдварын дэлхийн хамгийн том голомт болоход Бээжин ихээхэн оролцоотой ажээ. Нэгдсэн улсад Ковид-19-р сая гаруй хүн халдварлаж, 60,000 гаруй иргэн нас бараад байгаа билээ.

Халдварт өвчний тархалт иргэдийн амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсгээд байгаа. Эдийн засгийг өсгөх нь Трампын ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол кампанит ажлуудын нэг юм.

Худалдааны дайнаас үүдэлтэй эдийн засгийн зөрчилтэй тул .

Урьдчилсан санал хураалтаар Жо Байден Америкийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтайг харуулсан. Харин Трамп урьдчилсан судалгаанд бус Америкийн ухаалаг ард түмэнд итгэж байгаа гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.