Биткойны үнэ 8000 ам.доллар давлаа
Биткойны үнэ энэ лхагва гарагт 11 хувиар өсөж, гуравдугаар сарын эхэн үеэс хойш анх удаа 8 мянган ам.доллар давлаа. Шинжээчдийн үзэж буйгаар энэ өсөлт нь тавдугаар сарын 12-нд тохиох "bitcoin halving" буюу олборлолтыг хоёр дахин бууруулахтай холбоотой юм.
Halving-ийн үеэр эргэлтэд орох биткойнуудыг 50 хувиар багасгаж, 10 минут тутамд 12.5 биткойн олборлодог байсан бол 6.25 болгох аж.
Blockchain.com сайтын ахлах шинжээч, доктор Гаррик Хилеман “Сүүлийн үед биткойн болон алт гэх мэт бусад уламжлалт капиталын үнэ өсөж байгаа нь COVID-19-ийн хямралтай холбоотой. Мөн ирэх сарын 12-нд шинээр олборлож болох биткойны хэмжээг хоёр дахин бууруулах учир эрэлт ихсэж байна” гэв.
Харин “Twigse” блокчейн платформын үүсгэн байгуулагч Павел Переломов биткойны үнэ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолж байна. Өмнөх хоёр halving-ийн дараах 3-9 сарын хугацаанд биткойны үнэ бүх цаг хугацааны хамгийн дээд хэмжээнд хүрч байсан бөгөөд хэрэв энэ удаад ч мөн ижил зүйл тохиох аваас биткойн 20 мянган ам.долларт хүрэх юм.
Эх сурвалж: markets.businessinsider.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.