Япон улс онц байдлаа 1 сараар сунгаж магадгүй

Японы засгийн газар онц байдлын хугацааг нэг сараар сунгахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 16-нд улс орон даяар онц байдал зарлан, тавдугаар сарын 6-нд дуусгахаар төлөвлөөд байсан юм. Гэвч.

Лхагва гарагт болсон Төсвийн хорооны хуралдааны үеэр ноён Абэ “Харамсалтай нь одоогийн байдлаар шинэ болон нийт халдварын тохиолдлын тоо өссөөр байна. Үүний улмаас онц байдлыг тавдугаар сарын 6-нд цуцлах эсэхийг хэлэхэд хэцүү байна” гэжээ.

Засгийн газрын коронавирусийн зөвлөл энэ баасан гарагт хуралдаж, тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, онц байдлыг хэр удаан үргэлжлүүлэхийг шийднэ.

Эх сурвалж: The Mainichi

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.