Чингэлтэй дүүрэг ирэх сарын 7-нд хөл хорионд орно

Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна. 

. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстойг анхаарууллаа. 

"Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ. . Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг. Нэмэлтээр  цэргийн зориулалттай тусгай тоноглолт  машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Энэ бол зөвхөн дадлага.

Хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоож авах, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой." хэмээн  Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дурдсан байна. 

Үүнээс гадна ирэх сарын 6, 8-нд яармагийн дэнж дээрх спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Энэ газар жирийн иргэдийг авч очихгүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөөд өвчтөнөө хүлээж авах байдлаар  тухайн газарт бүрдэх нөхцөл байдлыг харуулах дадлага хийнэ.

Medegdel Covid 19 1

95469564 1012781542470561 3221339194144063488 n

Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.

94488836 1012781482470567 1641783693078953984 n

Дараа нь эх хүүхдийн эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Мөн цаашлаад хоёр хээрийн эмнэлэг дэлгэж үзэх юм байна. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.