УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ
2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ. Харин уг гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн тус байгууллагаас гаргасан тайланд дурджээ.
АТГ авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд
· “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө,
· Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан,
· Капитал банкны хэрэгт холбогдуулан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн хэмээн уг тайланд дурджээ. Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг талаар манай сайт өмнө нь мэдээлснийг үзэгчид санаж буй биз ээ.
· “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн уг тайланд дурдсан байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.