БИЧЛЭГ: Хүний амь аварсан казак залууд БНСУ-ын байнгын оршин суугчийн виз өгч магадгүй

БНСУ-д хууль бусаар оршин суудаг Али хэмээх казак залуу гал гарах үеэр арван хүний амийг аварчээ. Түүний энэхүү зоригт үйлдэл ил болсноос хойш .

Али 2017 онд Казакстанаас Өмнөд Солонгос руу аяллын визээр ирснээсээ хойш барилга дээр ажиллаж байгаа аж. Бахархалтай үйлдлийн эзэн тэрээр шагнал гардан авах үеэрээ тавгүй харагдаж байсан нь хууль бус оршин суугч гэдэгтээ ихэд санаа зовсных гэнэ.

. Үүний улмаас тэрээр нуруу, хүзүү, гартаа хоёрдугаар зэргийн түлэгдэлт авчээ.

Түүнийг албадан гаргах байх гэж бодсон тэрээр эмчилгээ хийлгэхээс татгалзаж, өөрийн үйлдлээ олон нийтэд ил болгохыг хүсээгүй байна. Харин түүний харьяалагддаг Янгянг дүүргээс Алиг сайн санаат үйл хийж гэмтсэн иргэн хэмээн мэдэгдэж, эмчилгээнд нь зориулж G-1 виз олгоод байгаа юм байна.

Харин түүнд байнгын оршин суугчийн виз олгохыг Ерөнхийлөгчөөс хүссэн цахим өргөдөлд 22 мянган иргэн нэгдэн, гарын үсэг зураад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.