LIVE: 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ
Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан талаарх мэдээллийг өглөө
Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газрын захирал н.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис нар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04-р сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авчээ.
Өнөөдрийн байдлаар 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Аудитын газар санал авах өдрөөс 22 хоногийн өмнө бие даагчдын мөрийн хөтөлбөрийг бусад нам эвслийн хөтөлбөрийн хамт вэбсайт дээрээ тавьж ил болгоно. Коронавирус гарсантай холбогдуулан улс орон нутгийн замд хөдөлгөөн хязгаарласан. Орон нутгийн 10 гаруй бие даагч цахим шуудангаар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. /скайнердэж/ Эх хувиар нь өгөх ёстой гэдгийг сануулья.
Мөрийн хөтөлбөрт нам эвслүүд дээр хийгдсэн тэр ажиллагаа, аудит хийгдэнэ.
Үүнээс гадна нам эвслийн 19 мөрийн хөтөлбөрт аудит /хуульд нийцсэн эсэх талаар/ хийж үзлээ. Шалгуур хангаагүй дөрвөн эвсэл, 8 улс төрийн намд хамаарах 12 мөрийн хөтөлбөр эхлээд буцсан. Үндэсний аудитын газар аль нэг субьектийн эрх ашгийг биш хуульд заасан шалгуураа л тавьсан. Хуульд заасан гурван эрх зүйн бичиг баримт дээр тулгуурлан аудит хийж, засах шаардлага тавьсан. Улс төрийн нам эвслүүд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг залруулж, аливаа мөнгө төгрөг амласан заалтуудаа засаж, хуулиа хүндэтгэж оролцсон.
Өнгөрсөн 2016 оны сонгуульд 410 бие даагч оролцсон. Энэ жилийн тухайд уг тоо нэмэгдэж магадгүй байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.