Кане Уэст тэрбумтнуудын жагсаалтад багтсан ч сэтгэл дундуур үлдэв

Нэрт реппер Кане Уэст Форбес сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад багтахыг удаан хугацаанд хүлээсэн. Тэгвэл 42 настай репперт Форбес сэтгүүл удаан хугацаанд хүсэн хүлээсэн тэрбумтан гэсэн хэргэмийг олгосон ч сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлжээ.

Түүний хөрөнгийг 1,3 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон байна. Үүнд Уэстийн Adidas брэндтэй хамтардаг Yeezy снийкер, үл хөдлөх хөрөнгө, G.O.O.D бичлэгийн студи зэргийг багтаажээ.

Гэвч . Тиймээс хөрөнгийн жагсаалтыг буруу гаргасан учир жагсаалтад илүү дээгүүр байранд орох ёстой байсан ажээ.

Кане Уэстийн хадам дүү Кайли Женнер 2018 онд өөрийн хөрөнгөөр баяжиж тэрбумтан болсон хамгийн залуу бизнес эрхлэгч болсон билээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.