Засвар механикийн заводын Урлан бүтээгчид 10 гаруй төрлийн зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн дархчууд 10 гаруй төрлийн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Тэд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, тавгаас эхлээд цом, жааз зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчдын санаа, зураг загвараар урладаг аж.

Бүтээгдэхүүн бүртээ Эрдэнэт үйлдвэрийн бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хослуулан шингээж өгдгөөрөө онцлогтой гэж хэсгийн дарга С.Ганбаатар ярив. .

Тус хэсэг уран дархан, гоёл чимэглэлийн засварчин, токарь фрезерчнээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй. Гаднын байгууллагуудын захиалгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч коронавирусын тархалтаас шалтгаалан захиалгаа түр зогсоосон аж. Засвар механикийн заводод өмнө нь гоёл чимэглэлийн зүйлс хийдэг тусгай хэсэг байсныг ийнхүү гарын ур дүйтэй залуучууд болон уран дархчуудаар өргөжүүлэн урлан бүтээх төв болгон хэрэгцээт бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

IMG 2821

IMG 2823

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.