Онцгой комиссын шийдвэрийг зөрчин ажилласан интернет кафег торгожээ

Шинэ төрлийн коронавирусийн аюул нүүрлэж буйтай холбогдуулан улс болон нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр цахим тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон.

Гэвч тус хориглолтыг зөрчиж Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернэт кафены газар ажиллаж байсан зөрчлийг НМХГ-ын байцаагчид илрүүлэн, үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулжээ.

Иргэд та бүхэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хүүхдүүдээ хууль зөрчин ажиллуулж буй интернет кафе руу явуулахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.