СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Араб дахь Аль Кайдагийн удирдагчийг устгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын нисэх хүчний Йемен улсын нутаг дэвсгэрт явуулсан агаарын дайралтаар Арабын хойг дахь Аль Кайда бүлгийн удирдагч Касим аль Раймийг устгасан тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Тэрээр 2015 оноос хойш Аль Кайда жихадист бүлгийг удирдсан байна. Касим аль Раймийг 2000 оноос хойш өрнөдийн орнуудад удаа дараа гарсан халдлагуудад холбоотой гэж буруутгаж байсан юм.

Өнгөрсөн сарын сүүлээр аль Раймийг АНУ-ын дроны агаарын дайралтаар устгасан тухай цуу яриа гарсан ч энэ сарын 2-ны өдөр тэрээр дуут мессеж илгээж Флорида дахь Америкийн тэнгисийн цэргийн баазад болсон халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгдсэн билээ.

Цагаан ордон түүнийг устгасан гэдгээ батлан мэдэгдсэн ч хэзээ устгасан хугацааг нь хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.