БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын Цагаачлалын хуулийн 35 дахь заалтын дагуу гадаад иргэдийн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт /овог, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, иргэншил, паспортын дугаар, хэвлэгдсэн огноо болон дуусах хугацаа/ орсон тохиолдолд 14 хоногийн дотор Цагаачлалын албанд мэдэгдэх ёстой ба уг хугацаанд бүртгэл хийлгээгүй тохиолдолд дээрх хуулийн дагуу 1 сая хүртлэх воны торгууль ноогдуулж байгаа болно.
БНСУ-д хуулт ёсоор амьдарч буй иргэд шинээр авсан паспортныхаа мэдээллийг БНСУ-ын ХЗЯ-ны ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хуудасны “E-application”-г ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой.
Шинээр гадаад поспарт авсан иргэн та доорх мэдээллийн дагуу хуулийн хугацаанд багтан мэдээллээ бүртгүүлнэ үү.
Цахимаар бүртгүүлэх заавар:
1. www.hikorea.go.kr цахим хуудсант нэвтэрнэ.
2. “E-application”-цэсийг сонгоно.
3. Notification of change in registration information хэсгийг сонгоно.
4. Application “өргөдөл”-г сонгосны дараа apply буюу анкет бөглөх хэсэг рүү шилжин өөрийн мэдээллээ бөглөж илгээнэ.