LIVE: Авто замын найман пост дээр ЭМ-ын хяналтын алба ажиллаж эхэллээ

Өнөөдрөөс эхлээд ард иргэдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийг тойрсон найман авто замын товчоонд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагаар тандалт, хяналт хийхээр болов.

Энэ талаар НЭМГ-ын Халдварт өвчний тандалт УСА-ны ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа. Тэрбээр "НОБГ-ын даргын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандах, илрүүлэх, хяналтыг зохион байгуулах зорилгоор нийслэлийн холбогдох газрын бүрэлдэхүүн багтсан албыг байгуулсан байгаа.

. Уг товчоонд НЭМГ, НОБГ, НЦУГ, НМХГ-ын бүрэлдэхүүн ажиллаж байна. Хөдөө орон нутгаас ирж байгаа болон явж байгаа зорчигчдод шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгөх юм. Ямар нэгэн байдлаар коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлан ХӨСҮТ-д хандах юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.