Судалгаа: 10 мянга гаруй иргэн ажилгүй болчихвол 72 хувь нь хадгаламжгүй байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаагаар, коронавирусийн халдварын улмаас 260 мянган ажлын байр буюу 260 мянган өрх ажилгүй, орлогүй болоход бэлэн байна гэдгийг судалсан. . Одоогийн байдлаар нийтдээ 6000 орчмоор ажлын байрны тоо буураад байна.

Хамгийн сүүлд МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан 10 мянга гаруй иргэн хэрвээ ажилгүй болчихвол 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь 30 хоног, найман хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй байна гэжээ.

Urxiin orlogo sudalgaa

Түүнчлэн гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд өөрсдийн хадгаламжаар ямар хугацаанд амьдрах талаар асуухад 1-3 сарын хугацаанд хадгаламжийн мөнгөөрөө амьдрах боломжтой хэмээсэн байна.
Хадгаламжгүй, хуримтлалгүй иргэн, аж ахуйн нэгж хямрал хүндрэлийг тэсэхэд бэрх. . Нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч, төсвийн орлогыг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд хамгийн том ажил олгогч байж ирсэн хувийн хэвшлийн дийлэнх нь хураасан хадгаламжгүй. Өөрөөр хэлбэл, дунд болон урт хугацааны эдийн засгийн хямралыг төвөггүйхэн туулаад гарах хэмжээний эрсдэл даах бэлэн мөнгөний хуримтлалгүй байна.

Urxiin orlogo sudalgaa1

Urxiin orlogo sudalgaa2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.