ҮТЕГ, НДЕГ хамтарсан мэдэгдэл гаргажээ

Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, 

Аж ахуйн нэгж байгууллагууд:

Нэг: Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн НДШ-ийг төлснөөр тооцож баталгаажуулна.

Хоёр: Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.

Гурав: Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэг нь 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Иргэд:

Нэг: Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө.

Хоёр: Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутгах төлөхгүй гэжээ. 

medegdel

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.