Хорио цээрийн үеэр амарч буй арслангууд

Өмнөд Африк улсын Крюгер Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хаалгаа барьж, хүмүүс хорио цээрийн дэглэмийн үеэр гэрээсээ гарахаа больсон тул хүрээлэнгийн амьтад нуруу тэнийн амрах болжээ. Аялагч жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байсан зам дээр арслангууд тайван унтаж буйг хүрээлэнгийн ажилтан Ричард Соури ажиглан зургийг нь авсан байна.

Тус цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш хаалгаа барьжээ. . Хэдийгээр амьтны хүрээлэнд хорио цээр тогтоосон ч Соури ажлаа үргэлжлүүлэн зэрлэг ан амьтдыг хулгайн анчдаас хамгаалах үүрэг хүлээжээ.

 111823623 ff85f4e9 522f 4f96 b103 2955b28f8b9a

Арслангууд түүнээс ердөө таван метрийн зайд тайван унтаж байгааг гар утсан дээрээ буулгасан байна. Эдгээр арслангуудын хамгийн хөгшин нь 14 настай байсан гэжээ. .

 111823625 ccb77bc5 9bb3 455a a6d7 5ba514ada01c

Өмнөд Африк улсад Ковид-19 цар тахлаар 2,500 гаруй иргэн өвчилж, 34 хүн нас барсан байна. Эрх баригчид хорио цээрийн дэглэмийг дахин хоёр долоо хоногоор сунгажээ.

 111824295 ca174402 611a 400b 8f8d 1678deba0d3e

Эх сурвалжууд: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.