АНУ-ын тагнуулчид Ковид-19 Уханий лабораториос гаралтай гэж үзжээ

АНУ-ын тагнуулын алба, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажилтнуудын Засгийн газартаа өгсөн мэдээллээр дэлхийн хоёр сая гаруй хүнийг өвчлүүлж буй коронавирус нь Хятадын Хубей мужийн Ухань хот дахь зэрлэг амьтны захаас биш харин тус хотод үйл ажиллагаа явуулдаг вирусийн судалгааны лабораториос алдсан байх өндөр магадлалтай гэжээ.

Энэ бол Ковид-19 коронавирусийн үүсэл гарлыг судалж, дэвшүүлж буй олон саналуудын нэг юм. . Гэвч Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид вирусийг лабораториос алдагдсан байх магадлалтай гэдэг саналыг илүү дэмжиж байна.

Тагнуулын албаны дэлгэрэнгүй мэдээлснээр Уханий лабораториос вирусийг санамсаргүй байдлаар алдсан гэж үзэж байна. .

04 AP20100116687858

Хятадын Засгийн газар вирусийг лабораториос алдаагүй хэмээн байр сууриа хамгаалж байгаа бол олон улсын эрдэмтэд ч мөн эргэлзээтэй байр сууринаас хандаж байна.

Нөгөө талаар Хятадыг коронавирусийн халдварын тархалтын талаар үнэн бодит мэдээллийг нууцалсаар ирсэн гэж зарим орнууд сэрдсээр ирсэн. Саяхны мэдээллээр Хятадад коронавирусээр 21 сая хүн нас барсан байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.