LIVE: "Монос", "Нахиа импекс" компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр гар ариутгагч үйлдвэрлэж байжээ

"Монос косметикс", "Нахиа импекс" компаниуд гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэхдээ техникийн спирт ашигласан тухай өчигдөр УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр МХЕГ мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд "Монос" компанийн зүгээс эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тэгвэл "Монос косметикс" компани он гарсаар 49.3 тонн техникийн этилийн спирт авчээ.
Шалгалтаар 310 мл-ийн савлагаатай "Санитас" 1296 ширхэг, 50 мл-ийн савалгаатай гар ариутгагч шүршигч 3360 ширхэгийг хураан авч лацадсан.
Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель нь MNS: 61592010 гэсэн Монгол Улсын стандартын хангасан байх ёстой. Энэ стандартад гар халдваргүйжүүлэгч гелийг хүнсний зориулалттай, тансаг зэрэглэлийн 96 хувийн хатуулагтай спиртээр хийнэ гэж зааж өгсөн байдаг. Стандарт тогтоож өгсөн шалтгаан нь гар ариутгагч нь хүний арьс салстад шууд хүрдэг учир эрүүл ахуйн аюулгүй байдал хангах ёстой. Нөгөөтэйгүүр гар ариутгагч гелийн этилийн спиртийн агууламж нь 62-82 хувьтай байх ёстой гэлээ. 

Мөн, компаниудын зүгээс .
Хяналт шалгалтаар техникийн спиртээр үйлдвэрлэсэн гэдгийг баталсан. Түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй байсан тул гурван сая төгрөгөөр торгосон.
"Монос" компани спиртээ сургуулийнхаа ил зааланд хадгалж байсан зөрчил илэрсэн.
Түүнчлэн гэлээ. 

МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Хонгорзул: “Хяналт, шалгалтын явцад тухайн хоёр компанид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Бид лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж, тухайн бүтээгдэхүүнийг яахыг шийднэ.

Мөн манай улсад гар халдваргүйжүүлэгч гелийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгж нь "Тавин-Ус фарм", "Монхимо", "Вест мед". Шалгалтын явцад тэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу үйлдвэрлэж байсан” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.