Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг МоАХ-ныхон "эргэжээ"
Токио-Улаанбаатар чиглэлийн дөрөвдүгээр сарын 3-ны онгоцоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, одоогоор 21 хоногийн тусгаарлалтад ороод байгаа. Түүний талаар "Корпорэйт зочид буудалд тусгаарлагдсан" хэмээн зарим нэг хүн жиргэж байсан боловч, тэрээр баруун 4 замд байрлах "Tokio Inn" зочид буудалд байрлаж байгаагаа зургаар илэрхийлсэн байдаг. Тэрээр урагшаа харсан цонхтой өрөөнд байрлаж байгааг зургаас харж болно.
21 хоног тусгаарлалт болон 14 хоногийн гэрийн хорионы дараа түүнийг хуулийн байгууллагаас шалгана гэдгээ мэдэгдээд байгаа. Тухайлбал, АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8-1, 2002 оны эрүүгийн хуулийн 263.2 дахь зүйл заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа" хэмээсэн.
Түүнийг тусгаарлалтад байгаа цонхны доор МоАХ-ны хэсэг нөхөд очин, түүнтэй холоос мэндчилж, "эргэж" байгаагаа илэрхийлжээ. Тэд энэ талаараа "МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдоржийг журмын нөхөд, анд найз нараа төлөөлөн жижиг Болд, Полийн Зундуй-Ендон, МУИС-ийн Ганпүрэв, Геодезийн Оюунчимэг, 3-р эмнэлгийн Оюундалай, Гутлын Буянжаргал, Налайхын Энхбаяр и Миний биес өнөөдөр морин цагт эргэн очиж, мэндчилэв. МоАХ/Хиkи" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.