СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн талаар сэрэмжлүүлж байсан эмч нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болоод байгаа Хятадын Ухань хотын төв эмнэлгийн эмч халдвар авсан тухайгаа мэдээлж, вирусийн тархалтын талаар анхлан сэрэмжлүүлж байсан юм. Гэвч мэдээлэгч эмч нас барсан болохыг хэвтэж байсан эмнэлгээс нь мэдээлжээ.

34 настай Ли Вэнлиан нь хамгийн анх 12 дугаар сарын 30-ны өдөр халдварын голомтод хамт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад сэрэмжлүүлэг өгч байжээ. Үүний дараа Хятадын цагдаагийн газраас худал мэдээ тараахаа зогсоо хэмээн түүнд сануулга өгсөн юм.

Одоогоор Хятадад шинэ коронавирусийн улмаас 636 хүн нас барж, 31,161 хүн халдварлаад байна. Пүрэв гарагт нас барсан тохиолдол 73-р нэмэгджээ. Эмч мэргэжилтнүүд халдварлагсдын тоо одоо мэдэгдэж байгаагаас 10 дахин их байж болзошгүй гэдгийг анхааруулж байна.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ли эмчийг коронавирусийн улмаас нас барсан тухай дамжуулахад Weibo цахим хуудсанд олон нийт санал сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Global Times өдөр тутмын хэвлэлд нийтэлснээр Ли эмчид ECMO буюу зүрхний шахуургыг хамгаалж, цусыг хүчилтөрөгчөөр хангадаг эмчилгээ хийж байсан бөгөөд энэ нь уушгины үрэвслийг эдгээхэд үр дүнгүй гэжээ. Мөн тус хэвлэлд эмчийн биеийн байдал хүнд байсан тухай бичсэн байна.

.

Харин Хятадын цахим хэрэглэгчид вирусээр амиа алдаж байгаа хүмүүсий дийлэнх нь 60 болон түүнээс дээш насныхан байгаа тул залуу эмчийн үхэлд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Мөн Ли эмчийн өвчний түүх нууцлаг хэвээр үлджээ. Тэрээр 12 дугаар сарын 30-ны өдөр буюу Хятадын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн талаар сэрэмжлүүлэхээс урьтаж хамт ажилладаг эмч нартаа хандаж халдварт өвчнөөс сэргийлж хамгаалалтын хувцас, баг зүүхийг уриалснаас хойш сарын дараа сарс-тай төстэй вирусын халдвар байгааг анхааруулсан юм. Хятадын цагдаагийн газраас хуурамч цуу үг тараасан гэх хэрэгт найман хүнийг шалгаж байсны дунд Ли багтсан байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.