Шуурхай бүлэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа

  Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.

Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байгаа асуудлын талаар санал хүсэлтийг сонссон байна.

84339756 802981490171649 6391872640323158016 n

, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

84937759 268116370818835 8514501033408331776 n 1

Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусын халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Мөн Баяннуур аймгийн Халиун хотод 2 хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн байна. Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис,.

Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

84922453 863562430765951 7493605569350074368 n 1

85056438 500965343892090 7259206174392713216 n

85017532 817902432020231 8698448456856895488 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.