СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-14

Д.Одбаяр ба Ж.Бямбадорж

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын улсын хуулийн байгууллагад шалгагдаж байв.   .  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, нөгөө талаас гомдлоо татсан учраас хэргийг хаасан байдаг.   Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн байгууллагын өмнө хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээв.  Харин тэр Монголын ард түмэн, төр засаг, хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй. БНСУ-ын хуулийн байгууллагад ярьж байсан зүйл нь Монголдоо ирсний дараа эрс өөрчлөгдөв.  “Намайг хэлмэгдүүлсэн” мэтээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, баатар мэт аашилсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.  Уг нь бол онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга Д.Одбаярт Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрхийг хамгаалагч байгууллагад үлдэх ёс зүй байхгүй.  Нөгөө талаар Д.Одбаярыг хамгаалж үлдээснээр Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд улам л шороотой хутгалдсан байдаг юм.

Тэгвэл үүнтэй үйлдлээрээ биш ч үйл явцаараа адил төстэй байж болох дахин нэг даргын асуудал нийгэмд өрнөж байна. Тус бичлэгт.  Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ “гөлөг” хэмээн нэрлэж байгааг сонсох гунигтай байв.  Үүнээс  шалтгаалан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хариуцлага хүлээлгэх асуудал төр засгийн хэмжээнд биш гэхэд нийгэмд яригдаж эхэлсэн нь үнэн.  Гэтэл өчигдөр  Ж.Бямбадорж энэ талаараа тайлбар өгсөн.  Ингэхдээ “Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ.   Ж.Бямбадорж дарга Д.Одбаярын нэгэн адил арьсаа хамгаалаад эхэлсэн. Муугаар бодоход ХЭҮК-ын даргын ажлаа өгдөг юм аа гэхэд  ХЭҮК-ын гишүүнээр үлдэнэ л гэж зүтгэх байх даа, өмнөх жишгээр бол...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
5 жилийн өмнө
202.9.46.173

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ АНХААРЛЫГ ОДОО МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ДЭЭР ТӨВЛӨРҮҮЛЬЕ

зочин
5 жилийн өмнө
202.9.40.49

энэ хоёр угаасаа хүн биш.хүн гэж харагдахаас өнгөрсөн зөнөгүүд

Зочин
5 жилийн өмнө
202.70.37.34

бузарууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.