Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээг И-Баримт апп ашиглан авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээ тодруулбал насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмжийг И-баримт аппликейшн ашиглан авах боломжтой болжээ.

Өөрийн бүртгэлээр и-баримт аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн . Хэрэв “илгээх” товч гарч ирэхгүй бол и-баримт аппликейшиндаа шинэчлэлт /Update/ хийхийг санууллаа.

Аль нэг банкны дансаараа хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө авдагч ч и-баримт апп бүртгэлтэй данс тань өөр данстай бол авах боломжгүй. Заавал нэрийн дансаа холбосон банк дээрээ очиж мөнгөө авна. 

Насны хишиг болон одонтой ээжийн тэтгэмж авах ахмад настануудын тэтгэвэрийн данс нь ибаримтад бүртгэлтэй бол холбуулан шууд авах боломжтой. 

84311700 2684574541596700 7128633065445785600 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.