Газарзүйч хүү Твиттерийн ачаар дэлхий даяар төрсөн өдрөө тэмдэглэв

12 настай Брэндон Смит ихэвчлэн төрсөн өдрөө Техас мужийн Хьюстон хотын гольфийн талбай эсвэл соёл амралтын хүрээлэнгээр аавтайгаа хамт аялан, тэмдэглэдэг аж.

Гэвч энэ жилийн төрсөн өдрөөрөө тэрээр коронавирусийн тахлын улмаас ээлжит адал явдалдаа гарч чадсангүй. Тиймээс түүний аав Жоди Смит газрын зураг задлан шинжлэх дуртай хүүдээ зориулан онцгой бэлэг барихыг хүсч, Твиттерт ханджээ.

хэмээн өөрийн Твиттер хуудсанд бичжээ.

Жоди Смит цөөн хэдэн хариу ирнэ гэж бодсон боловч түүний жиргээ Твиттерээр дамжуулан дэлхийгээр таржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хүмүүс өөрсдийн байршил, мөн зургуудаа ч илгээх болов.

200412130124 01 birthday geography map twitter trnd exlarge 169

. Түүнд илгээсэн гайхалтай хариултуудын дунд Антарктикийн нэгэн эрдэмтний илгээсэн шууд бичлэг байв.

200412130206 02 birthday geography map twitter trnd exlarge 169

CNN-д өгсөн ярилцлагадаа Брэндон олон хүн түүнтэй байршлаа хуваалцаж байгаад "маш их баяртай байна" гэжээ. Газрын зургийн явцын хувьд Брэндон хүмүүс хариу өгсөөр л байвал үргэлжлүүлэн тэмдэглэсээр байх болно гэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.