ШИНЭ эвсэл: Ч.Улаан сайдын нэр дэвших Сүхбаатар аймагт л ганцхан ноолуур кг нь 105 000 төгрөг байна

ШИНЭ эвслээс Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдэгдэл, тайлбар хийлээ.

ШИНЭН-ын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан: 

-Эвсэл тарсан гэсэн мэдээлэл тарсан. Л.Болд гишүүн ирэх долоо хоногт тусгаарлалтаас гарна. БНН-ын дарга Б.Жаргалсайхан орон нутагт томилолттой ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралд ирж амжсангүй.

Урт цагааны эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл өнөөдрийн манай хуралд оролцсон.

Засгийн газраас ноос ноолуурын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа болж байгааг манай намын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, баталгаажууллаа. . Энэ бол иргэдийг ялгаварлан гадуурхаж байгааг харуулж байна. Мөн Ардчилсан нам 100 сая төгрөг төлбөл нэр дэвших эрхээ авна гэж гишүүдээ ялгаварлан гадуурхаж байгааг бид эсэргүүцэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.