LIVE: Ц.Баатархүү: 180 гишүүн 100 сая төгрөгөө төлсөн гэх жагсаалт худал мэдээлэл
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:
-АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 9-нд хуралдаж, тус намд өмнө нь ажиллаж байсан , тусдаа гарсан лидер хүмүүсийг намдаа эргэж нэгдээч, ардчиллын тугаа мандуулъя хэмээн уриалга гаргахаар шийдвэрлэсэн. АН мэдээж дангаараа сонгуульд орно. Гэхдээ хүчээ нэгтгэх бүхэнд нээлттэй. Энэхүү эв нэгдийн уриалга бол ялалтын уриалга юм шүү.
Нэг нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээг Сонгуульд хуульд зааж өгсөн байдаг. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэг 106 мянган сонгогчтой. 5000 ухуулагч, 100 тээврийн хэрэгсэл, 204 ухуулах байр ажиллуулна гэсэн заасан байдаг. Ийм хэмжээний зардал гаргаж байгаа учраас Ардчилсан нам гишүүдээсээ татвар авсан. Хэвлэлээр гараад байгаа шиг хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээ гэж байхгүй. АН жил бүр аудитаар санхүүжилтээ шалгуулдаг. 180 гишүүн 100 сая төгрөгөө тушаасан гэх жагсаалт бол худал мэдээлэл. Харин бусад намууд санхүүжилтээ шилэн болгохгүй байна. Эрх баригчдыг санхүүжилтээ ил болгохыг шаардаж байна.
-Танай ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар мэдээлсэн. Тэр хүнд арга хэмжээ авах уу?
-Манай намын ямар ч гишүүн үг хэлэх эрх чөлөөтэй байдгийг адилаар намаас хөөх эсэх асуудлыг Дүрмийн хороо хуралдаж шийдвэрлэнэ.
-Та жишээ нь 100 сая төгрөгөө яаж бүрдүүлсэн бэ?
-Манай намын гишүүд бүгд хууль ёсны дагуу бизнестэй нь бизнесийн орлогоороо татвараа төлсөн. 5 сарын 16-нд нэр дэвшигчид тодорхой болохоор санхүүжилтийн эх үүсвэр ил болно. Миний хувьд одоо хэвлэл мэдээллээр ярилцлагад орохдоо энэ талаар хариулт өгнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.