Машиндаа 24.2кг мөнгөн ус худалдах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид таван хэрэг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. тус таван хэргийн дөрөв нь химийн хорт бодис болох мөнгөн усыг хадгалж байсантай холбоотой аж.

Тодруулбал, . Мөн . Үүнээс гадна мөнгөн ус хадгалж байсан хоёр хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор “нэн ховор амьтан”-ны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалан борлуулж байсныг илрүүлжээ. Үүнд цаа бугын дөрвөн эвэр, аргалийн хоёр эвэр, янгирын нэг эвэр, тас шувууны хөл, саарал чонын дөрвөн арьс, хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, гурван соёо, дөрвөн ширхэг савар байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн, ажиллаж байгаа аж.

А.Дөлгөөн

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.