Зорчигч тээврийн онгоц гулсаж 3 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртжээ

Туркийн Истанбул хотын нисэх буудалд зорчигч тээврийн нисэх онгоц нислэгийн зурваст гулгаж гурван хэсэг хуваагдсанаас гурван хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Пегасус Эйрлайнсийн Боинг 737 онгоц 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүний хамт баруун нутгийн Измир мужаас Сабиха Гокчен нисэх буудалд осолджээ. О.

Эх сурвалжийн мэдээлснээр онгоцон дотор байсан зорчигчдын дийлэнх нь Туркийн иргэд байсан ч гадны 20 гаруй иргэн байсан гэжээ. Онгоц дотроосоо шатаж эхэлснийг харуулсан бичлэгийг цахим хуудсанд байршуулсан бөгөөд гал сөнөөгчид унтраасан байна.

 110787751 059733986 1

Пегасус Эйрлайнс нь 47 ширхэг Боинг, 36 ширхэг Эйрбус онгоцтойгоор 20 гаруй жилийн турш нислэг үйлдсэн туршлагатай компани хэдий ч ойрын жилүүдэд нислэгийн зурваст онгоц газардуулахдаа бага хэмжээний осол аваар гаргах нь олширчээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.