ЗГХМОНХА-ны дарга Ц.Ганзориг: Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гараагүй

Шуурхай штабын хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Даваа гарагаас эхлэн үндэсний хэмжээнд автомашиныг тэгш, сондгойгоор нь зорчуулна" гэж мэдэгдсэн. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын албан бичиг ч үүнийг нотолж байгаа юм. 

shiidver1

Харин үүнийг Засгийн газрын хэвлэлийн мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Ганзориг үгүйсгэж, "Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно" хэмээн мэдэгдлээ. 

Түүнчлэн "Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа. Урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эрсдэлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: "Улсын Онцгой Комиссоос нутаг дэвсгэртээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.