Москвагаас 126 оюутнаа авчирлаа
Гадаадад халдвар авсан Монгол Улсын долоон иргэн байгаагийн хоёр нь Москва хотод байгаа талаар өчигдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлсэн. Иргэдээ татахаас өөр аргагүй гэдгээ ч илэрхийлсэн.

Москвагаас ирсэн 126 оюутан Хиагт, Алтанбулагийн хил дээр иржээ.

Тэднийг Буриадын тэргүүн Цыденов А.С., Засгийн газрын дэд тэргүүн Зураев Игорь, Спорт, аялал жуулчлалын сайд Мария Бадмацыренова нарын зохион байгуулсанаар Улан-Үдэ хотын нисэх онгоцны буудалд өндөр түвшинд хүлээн авч хооллож ундлан гарын бэлэг өгч, дөрвөн тохилог автобусаар Хиагт-Алтанбулагийн хил дээр хүргэж өгчээ.
Тус оюутнуудыг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.