Замын-Үүд боомтын ажилтнууд гурав хоногийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй үлджээ

 Ажиллах үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонссон байна. 

Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Мөн үйлчилгээний байгууллагуудад байнгын шалгалт, ариутгалын ажлыг хийж байгаа аж.

84839015 163078301799253 5858273239272259584 n 6trj2did7rpc1kdupzf3rqjk9wztot7j5utr13pm43k

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын Онцгой комисс хамтран бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ч 3 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

Тиймээс нөөц бүрдүүлэх, хангалт хийх ажлыг болон орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн лазер чиглүүлэгч бүхий 4 цэгээс огтлолцуулан харж мэдэрдэг суурин термокамер болон бусад багаж хэрэгслийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүссэн юм.

 гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

84418737 1210766992648387 7740932523810619392 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.