Улсын их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар Австрали Улсад болсон "Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын чуулган"-д оролцох үеэрээ казино тогтлосон гэх мэдээлэл гарч, зураг дэлгэгдсэн билээ.
Тухайн гишүүд албан томилолтоосоо ирэнгүүтээ "Казино тоглоогүй, казинотой танилцсан" гэж мэдэгдэж байсан юм. Харин тэдний казино тоглосон асуудал нь коронавирусийн дэгдэлт болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын шуугианд дарагдаад байгаа юм. Улмаар УИХ-ын намрын чуулган завсарласан нь асуудлыг бүр ч намжаахад хүргэсэн гэж болно.
Тэгвэл УИХ-ын гишүүд казино тоглосон асуудал сүүлийн үед дахин сөхөгдөж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тогтлож буй зураг гарч ирсэн. Үүнтэй зэрэгцээд Австралид суух нэгэн иргэн тэдний казино тоглосон бичлэг байгаа гэжээ.
Тухайн иргэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хандаж уг бичлэгийг өөрийн карьертаа ашиглахыг ч санал болгосон ажээ.