АНУ-д амьдарч буй Монголчуудыг БНХАУ-аар дамжин нисэхгүй байхыг зөвлөлөө

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж буйтай холбоотойгоор олон улсын авиа компаниуд нислэгийн тоогоо цөөрүүлж байгаатай холбогдуулан Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ-аас мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд:

АНУ-ын United Airlines компани 2 дугаар сарын 06-аас 3 дугаар сарын 28-ныг хүртэлх Шанхай, Бээжин, Чэнду, Хонконг чиглэлийн нислэгээ, American Airlines компани өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд БНХАУ руу хийх бүх нислэгээ тус тус зогсоогоод байна.

Иймд Монгол Улс руу зорчиж буй иргэд БНСУ-ын Инчеон, Сөүл, Японы Нарита, ОХУ-ын Шереметьево, ХБНГУ-ын Тегель,  БНТУ-ын Ататьюркийн олон улсын нисэх буудлаар дамжин буцахыг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.