Д.Халиун: Г.Загдаа хүүхдээр минь барьцаалж намайг тамладаг байсан

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагын нийгмийн ажилтнуудад удаа дараа хүчиндүүлж, дарамтлуулж хохирсон талаараа Д.Халиун гэх эмэгтэй хэвлэлийн бага хурал хийж, Г.Загдаагийн ёс бус авирын талаар нулимс дуслуулан ярьж байлаа.

Хохирогч Д.Халиун:

“Би “Зөв амьдрах ухаан” ТББ-аас гараад тусламж хүсэж маш олон байгууллагаар явсан. Гэвч аль нь ч надад туслаагүй. Би тус байгууллагад хоёр жилийн турш байрласан. Би яагаад тэр байгууллагаас хүүхдээ авах гээд хөөцөлдөөд байгаа вэ гэхээр

. Мөн намайг маш их хайж, бүр машинаараа шүргэсэн тохиолдол хүртэл байгаа.

Би хүүхдээ тэр газраас авахаар зөндөө газраар явсан боловч маш их танилтай, ар талтай болохоор өгдөггүй. . Цус гартал нь чимхдэг.

Тэнд өвчтэй зовлонтой маш их хүн байдаг. Тэдгээр хүмүүсийг хүүхдүүдээр нь барьцаалж тамладаг. Тэр байгууллагад 40 гаруй хүүхэд байдаг. Надаас гадна Баярцэцэг, Халиунаа гэдэг хоёр эмэгтэйг байнга дарамталж, зодож тамладаг байсан. Нэг нь тэр байгууллагаас зугтахын тулд өөрийгөө хутгалж байсан. Миний хэлсэн бүх зүйл үнэн. Хэрвээ худлаа байвал би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэв.

Товч мэдээ:

www.mass.mn сайтын live -ийг холбосон болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.