Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр хил даван зугтжээ

-ДУУЛИАН-

АТГ “Эрдэнэт үйлдвэр”-ийн шороон овоолгоос зэс баяжуулан авч, их хэмжээний ашиг хүртэж байсан “Ачит Ихт” ХХК-д өнгөрсөн оны аравдугаар сард шалгалт хийсэн. Улмаар тус компанийн эзэд болох юм. 

Мөн АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс “Ачит Ихт” ХХК-ийн  байранд нэгжлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Тэгвэл тус компанийн ерөнхий захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг хил даван зугтсан мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Ташрамд дурдахад, “Ачит Ихт” компани жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрээ 2014 оны аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээнд үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр заасан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга асан  Ц.Даваацэрэн 2015 онд “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал  Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулж, 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль хяналтынхныг ийн шалгахад хүргэсэн юм.

Э.Эрдэнэ

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.