Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгө өмнөх оноос 42 хувиар өсчээ

Коронавирусийн халдвараас үүдсэн эдийн засгийн хямралаас болж зарим аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож байгаагаа мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, “Таван богд” групп 2000 орчим ажилтнаа цомхотгохоо мэдэгдсэн байна. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр ажилгүйдлийн даатгалын сангаас гаргах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ, цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

Тэгвэл

2019 оны  гуравдугаар сард ажилгүйдлийн даатгалын сангаас 5000 мянган даатгуулагчид есөн орчим тэрбум төгрөгийн  тэтгэмж олгосон. Харин 2020 оны  гуравдугаар  сарын байдлаар 5268 даатгуулагчид 12.8 тэрбум  төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ.

 Энэ нь тийм өндөр үзүүлэлт биш ч тэтгэмжийн зарцуулалт 42 орчим хувиар өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

Цаашид ажилгүйдлийн даатгалын сангаас гарах зардал өшөө өсөх хандлагатай байгаа учир Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалж үлдэхийг зөвлөж, ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгохоо мэдэгдээд байгаа юм. Уг асуудал энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар тодорхой болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.