Ронни О Сулливан шөвгийн 8-д шалгарлаа

 

 84403098 10156657596752062 1060057057467564032 o 01

Урьд шөнө хэд хэдэн сонирхолтой тоглолтууд явагдсан ба хамгийн үзүүштэй учраа болох дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхам нарын тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн билээ. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

84403098 10156657596752062 1060057057467564032 o

Домогт Ронни таамгийн дагуу шөвгийн 8-д шалгарлаа

Дэлхийн таван удаагийн аварга бөгөөд 2018 оны дэлхийн гранпри тэмцээний аварга Ронни О Сулливан аварга шөвгийн 16-д БНХАУ-ын Лиан Венботой тоглолоо. Уг тоглолтод Лиан Венбо харьцангуй сайн тоглолтыг үзүүлсэн ч Ронни аварга туршлага заан 4:3 харьцаагаар буулган авлаа. Тус тоглолтын дөрвөн хожлынхоо гуравт нь Ронни аварга 120, 100, 132 оноо авч шилдэг формтой байгаагаа харууллаа. 

84664430 10156658729232062 7350417608878850048 o

Дэлхийн аварга Грим Дотт төгс ялалт байгууллаа

2006 оны дэлхийн аварга Грим Дотт мөн хятадын Шиао Гуодонгийг 4:0 харьцаагаар хожин төгс ялалт байгууллаа. Шиао Гуодонгийн хувьд энэ удаагийн тэмцээний эхний тоглолтоо дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг хожин шуугиан тарьсан ч Грим Доттын эсрэг юу ч хийж чадсангүй. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.