LIVE: Х.Болорчулуун: Импортын ногооны татвар бага байгаа учир "Гачуурт", "Шимт ургац" зэрэг томоохон компаниуд шахагдан гарч байна
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос хүнсний ногооны импортын татварыг 30 хувь хүргэж нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа. Ингэснээр эдийн засгийн хямралтай үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих боломж гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Манай улс хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангана гэж ярьдаг ч өнөөдөр дөнгөж 40 хувийг нь л хангаж байна. Тиймээс энэ хуулийг батлах нь ганцхан импортыг хязгаарлах асуудал биш, монголчуудын эрүүл мэнд, амьд явах эрхтэй холбоотой чухал асуудал. Импортын ногооны татвар бага байгаагаас үүдэн "Гачуурт", "Шимт ургац" зэрэг томоохон компаниуд энэ салбараас шахагдан гарч байна.
Сэлэнгэ аймаг л гэхэд 6000 ногоочинтой байсан бол 3000 болтлоо буурсан. Импортоор орж ирж буй 70-80 төрлийн хүнсний ногооны химийн бордооны 4-5-ыг л манайд илрүүлдэг. Бусад нь ямар ч хяналтгүй орж ирдэг. Өөрөөр хэлбэл, химийн бордоогоор бордсон, хортой ногоо орж ирж монгол хүний эрүүл мэндэд нөлөөлж байна. Тиймээс энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх санал оруулна. Манай хойд хөрш импортын хүнсний ногооны татвар 40 хувь байдаг. БНХАУ 65 хүртэлх хувийн татвартай байдаг. Бид энэ жишгийг ч харгалзаж үзэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.