LIVE: Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг өнгөрсөн онд санаачилсан. Тэрээр уг хуулийг эдийн засаг хямарсан энэ үед хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-. Одоо орлого буурсан энэ үед зайлшгүй бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Жирийн иргэн 100 мянгаар хүнс авахад 10 мянган төгрөгийн татвар нэмж төлдөг. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлснээр 500 мянгыг татварт төлөх боломжтой болно. Иргэдэд маш том дэмжлэг болно. Тэр дундаа сумын иргэдэд дэмжлэг болно. Хөдөөний сумдад НӨАТ-ын буцаан олголт өгдөггүй.

Мөн, бүх дэлгүүрүүд НӨАТ-ын буцаан олголт өгөх боломж бүрдэнэ. Тиймээс Засгийн газраас коронагийн эсрэг авах арга хэмжээнүүдийнхээ жагсаалтад оруулах ёстой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.