СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-07

Д.Нямхүү: Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн эдгэж эмнэлгээс гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвараар 1 сая 300 гаруй хүн өвчилж, 700 гаруй мянган хүн амиа алдаж, дэлхийн 10 улс оронд халдвар хурдацтай тархаж байна.

Улсын хэмжээнд 1530 хүн ажиглалтад байгаагаас өчигдөр нийт 547 хүн гэрийн ажиглалтан руу шилжсэн. Дэлхийн маш оронд хамгаалах хувцас, амны хаалтны хомсдолоос боллоод эмнэлгийн ажилтан нар гялгар уут хэрэглэж өвчтөндөө үйлчилж байна. . Эдгэсэн эмч нар өөрсдийнхөө эсрэг биетийг өвчтөндөө тарьж байгаа.  Дэлхий даяар та бүхний төлөө эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байгаа энэ үед энгийн зөвлөмжүүдээ хэрэгжүүлэн хамтдаа тэмцэх хэрэгтэй шүү.

ОХУ-ын Моска хотод халдварын тохиолдол 1000 нэмэгдлээ

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Испани улсад сүүлийн дөрвөн хоногт халдварын тохиолдол буурсан бол итали улсад нэг хоногийн дотор 630 гаруй хүн шинээр халдвар авч нас баралт буураад байгаа юм. Франц улсад өнөөдрийн байдлаар нийт 8911 нас бараад байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тоо 1000 нэмэгдэж 6300 болсон. Москва хотод халдвар маш эрчимжтэй тархаж байна.

. Польш улсад халдварын оргил үеийг 5, 6 дугаар сард тохионо гэж үзэж байна.

Хятад улсад цар тахал дуусах болоогүй хэмээн мэдэгдэж байгаа. Цар тахал бид нарын өмнө байсаар байгаа учраас анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.

Коронавирусийн халдвар авсан хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: . Тухайн хоёр иргэнээс сүүлийн гурван өдөр таван шинжилгээ авахад коронавирус илрээгүй, биеийн байдал сайн байгаа. ХӨСҮТ-д БНСУ-аас 3000, БНХАУ-аас 5000 оношлуур бэлэглэсэн. Дээрх хоёр төрлийн оношлуурыг оношлох лабораторитой боллоо. Лабораторийн хүчин чадал нэмэгдсэнээр өөрийгөө оношлуулах хүсэлтэй иргэдийг оношлох боломж бүрдэж байна.

Коронавирусийн халдвар авсан. Бид нар эмч нартаа ижил тэгш хувиарлан цалингийн урамшууллыг олгохоор боллоо. Өчигдөр нийт 202 хүн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 183 хүн хянагдаж байна.

Т.Төмөрбаатар: Тээврийн жолооч нар халдвар авах эрсдэл өндөр байгаа тул маш сайн хяналт тавьж ажиллаж байна

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож байгаа дийлэнх хүмүүс жолооч нар болж байна.

Өчигдрийн мэдээгээр харахад 479 тээврийн хэрэгсэлтэй 500 гаруй жолооч хилээр нэвтэрсний 23 нь газрын тос тээвэрлэн экспортолж буй жолооч байгаа. Мөн Алтанбулаг боомтоор өдөртөө 20 орчим ачааны тийр машин орж ирж байгаа бөгөөд ээлжийн жолоочтойгоо нийлээд 20 гаруй хүн бий. Жолооч нарын хувьд халдвар гарсан улсаас ачаа тээвэрлэж ирж байгаа учраас маш сайн хяналт тавихгүй бол халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд хамтраад хяналт тавьж байна.

Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд. Богино хугацааны тээвэр буюу нүүрсний тээврийн жолооч нарт аль болох кабинаасаа гарахгүй байх, БНХАУ-д очоод хоол идэхгүй байх, мөн тэнд хоноглохгүй байхыг үүрэг болгосон. Хэрвээ халдвар авбал ямар дэглэмээр ажиллах талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний хувьд хилийн дундын бүсэд жолооч машинаа аваачиж үлдээгээд цаанаас Хятадын жолооч ирж машиныг нь авч гарах зохион байгуулалт хийхээр ажиллаж байна" гэдгийг хэллээ.

Импортын ачаа, бараанд ЗӨСҮТ-ийнхөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа бол жолооч нарын эрүүл мэндэд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байгаа ажээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.