Роберт Кеннедийн зээ охины цогцос олджээ

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн төрсөн дүү 64 дэх Ерөнхий прокурор, Нью-Йоркийн Сенатын гишүүн улс төрч агсан Роберт Кеннедийн зээ охин ор сураггүй болоод дөрөв хоногийн дараа амьсгал хураасан байдалтай олджээ. Кеннедийн гэр бүлийн зээ охин 40 настай Мэйв Кеннеди Таунсэнд МакКейн  найман настай хүү Гидеоны хамт хөнгөн завьтай осолдож сураггүй болсон байна.

Аврагчид Мэйв хатагтайн хүү Гидеоныг үргэлжлүүлэн хайсаар байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. Түүний цогцос 8 метрийн гүн усанд байжээ.

Гэр бүлийн ээж хүү хоёрыг хөнгөн завиар аялалд гарч осолдсон гэж үзэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хойш эрж хайх ажлыг эрчимжүүлэн явуулжээ. Кеннедийн гэр бүлийнхэн болоод тэднийг таньдаг эрхмүүд гүн эмгэнэлээ илэрхийлж байна.

91882637 10163553750490487 3322021675762974720 n

Эх сурвалж: The People

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.