Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүх "Сохо Мон", "Вест Шүес" гэх компаниудаас авлига авсан бололтой

Авлигатай тэмцэх газарын мөрдөн байцаах хэлтсээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг цагдан хорьсон. Тус газрын хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү “Мөрдөн байцаах хэлтсээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг цагдан хорьсон нь үнэн. Түүнд компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргийнх нь дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбар өгөөд байгаа.

Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног хорихоор болсон билээ. Энэ талаар өөр нэгэн албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “ гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр “Сохо Мон”, “Вэст Шүес” зэрэг компаниас арав орчим сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм билээ” гэв.

С.Болдоо

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.