Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Өнөөдөр: . Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.   

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.

2 6ukxk2vlfcjgqwq0o4u4jn8jhdts0rpr1kzo1p04dvk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.