Өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1,3 кг алт нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг өнөөдөр /2020-04-06/ илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Түүний энэхүү үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүллээ гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад Замын-Үүд дахь боомтоор коронавирусийн тархалтын улмаас зөвхөн ачаа тээврийг нэвтрүүлж байгаа бөгөөд хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Алт нууж хил давуулахыг завдсан гэх энэхүү иргэн нүүрс тээврийн жолооч байсан бөгөөд доорх зураг дээрх автомашиныг жолоодож явжээ.   

92107847 2315769402057812 5421515248983080960 n

12

92132439 2315769352057817 3841354329327927296 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.