Үйлдвэрлэсэн пүнтүүзээ нүхэн жорлонгийн дэргэд хатааж байжээ
Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байрыг Нийслэлийн мэргэжлийн хяналт газраас шалгахад маш ноцтой зөрчил илэрчээ.
Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, пүнтүүзний түүхий эдийг шалан дээр хурааж, үйлдвэрлэсэн пүнтүүзээ гадаа талбайд, нүхэн жорлонгоос 3-4 метрийн зайтай хатааж байсныг илрүүлжээ.
Мөн тус үйлдвэр нь ажилчдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.