Энэтхэгчүүд орон даяар гэрлээ унтрааж, лаа барьжээ

Халдварт коронавирустэй тэмцэж хорио цээрийн дэглэмд шилжсэн байгаа Энэтхэг улсын 1,3 тэрбум иргэн орон даяар гэрлээ унтрааж, лаа барин цонх, тагтан дээрээ гарч нэгдмэл байдлаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн уриалснаар өчигдөр буюу ням гарагийн үдэш 21 цагт иргэд гэрлээ унтраан есөн минутын турш лаа барьж, зарим нь гар утас, гар чийдэнгийн гэрэл тусгасан байна.

200405183638 03 india candlelight vigil 0405 restricted exlarge 169

Нарендра Моди бүх нийтийг хамарсан энэ үйлдэл нь коронавирустэй тэмцэж буй Энэтхэг улсын иргэн бүр ганцаараа биш төдийгүй хамтын эв нэгдлийг харуулах чухал алхам гэдгийг мэдэгджээ. Ерөнхий сайдаас гадна Ерөнхийлөгч Рам Нат Ковинд, тэргүүн хатагтай нар Ерөнхийлөгчийн ордонд лаа барин ард түмэнтэйгээ нэгдсэн байна.

 111627611 060943177 1

Тус улсад коронавирусийн халдварын 4,300 тохиолдол бүртгэгдэж, 117 иргэн нас баржээ.

 111627609 060943887 1

200405183435 01 india candlelight vigil 0405 exlarge 169

Эх сурвалж: ВВС, CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.