Амьтны хүрээлэнгийн барнаас коронавирус илэрчээ

АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгийн дөрвөн настай Малай эмэгчин бар Надиад коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг хариу гарчээ. Шинжилгээний хариуг Айова муж дахь Үндэсний мал эмнэлгийн лабораторид баталгаажуулсан байна.

Тус амьтны хүрээлэнд байдаг Бронкс хүрээлэнгийн амьтан хамгаалагч коронавирусийн халдвартай байсан бөгөөд түүнээс баранд халдсан гэж үзэж байна.

Халдварын шинж тэмдэг илэрсэн амьтдыг тусгаарлан ажиглаж байгаа юм. Харин бусад дөрвөн бар, цасны ирвэс, Амурын ирвэс, шилүүс, үчимбар зэрэг амьтдад шинж тэмдэг илрээгүй биеийн байдал нь хэвийн байгаа ажээ.

Тэр дундаа халдвар өргөн хүрээнд тархсан Нью-Йорк хот хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан тус хотод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн амьтны хүрээлэнг өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс хойш хаасан юм.

Одоогоор коронавирус тэжээвэр амьтдаас хүнд халдсан тохиолдол илрээгүй ч хүнээс амьтдад халдсан тохиолдлууд гарч байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.