УИХ-ын хаврын чуулганы цахим нээлт 12:00 цагт болно

УИХ-ын гишүүд чуулганы нээлтэнд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимаас оролцоно.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Энэхүү дэгийг хэлэлцэж, баталснаар чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна.

 

Намуудын хуралдаан:

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд;
Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Улсын Их Хурал дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд болно. 

Намууд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад асуудлаар хуралдаж санал, зөвлөмжөө гаргах болов уу гэсэн хүлээлт байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.