ТАХ-ийн анкетаас гадаад хэлний мэдлэгтэй холбоотой асуултууд хасагджээ

Төрийн албан хаагчийн анкетын шинэ хувилбарт ур чадвар гэсэн хэсэг тэр чигтээ хасагдаж, уг хэсэгт Төрийн жинхэнэ албаны шалгалт өгсөн эсэхийг тодруулсан асуулт оруулжээ.

Түүнчлэн. Орчин үед хүн бүр компьютер технологийн наад захын мэдлэгтэй байж болох ч, ур чадвар гэсэн бүхэл бүтэн нэг зүйл заалтыг төрийн албан хаагчийн анкетаас хассан нь анхаарал татаж байна.

Хамгийн сонирхолтой нь гадаад хэлний мэдлэгтэй эсэх гэдэг асуултыг хасаж буй нь төрд ажилладаг эрхмүүд хэлний мэдлэгээ ард түмэнд шалгуулах хүсэлгүй байгааг илтгэж буй хэрэг юм.

Тэгэхээр төрийн албан хаагчийг яс үндэс, төгссөн сургууль, аав, ээж, хадам эцэг, эхийн намтраар нь л сонгон шалгаруулахаар Төрийн албаны зөвлөл тогтсон байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны нэгдүгээр сарын 31-нд дараах тогтоолыг гаргаж, Төрийн албан хаагчийн анкетын журамд өөрчлөлт оруулжээ.

zfwsl

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус  үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “А ХЭСЭГ”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “Б ХЭСЭГ”-ийг гуравдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт”-иийг дөрөвдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет бичих санамж”-ийг тавдугаар хавсралтаар, “Хувь хүний намтар бичих санамж”-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн албан хаагчийн анкетын шинэ хувилбар

urpop[p

duifpopt2

uorppt31

durpopt4

Төрийн албан хаагчийн хуучин анкет

omno 1

omno2

omno 3

omno4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.